Горхи Тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагаас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүр, БОСА дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдсан тул Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчихгүй байхыг анхааруулж байна.
Яг одоо газар дээр нь Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Налайх АЗЗА, Налайх Шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төвийн нийт бие бүрэлдэхүүн, 6 техниктэйгээр ажиллаж байгаа аж.

