Шүдний үзлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-14 18:56:04

Булган аймгийн Булган сумын 6-р цэцэрлэгийн 2-4 настай 78 хүүхэд, бага сургуулийн 6 настай 75 хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж шүд угаах талар зөвлөгөө өгч, фторын жель түрхлэг хийлээ.

Энэхүү үзлэг эмчилгээг Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Улаанбаатар хотын  АШУҮИС –ийн зочин багш, хүүхдийн шүдний эмч Курода, Энэрэл-дент шүдний эмнэлгийн эрүүл ахуйч нар хамтран зохион байгууллаа.

Мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн шүд амны хөндийн өвчлөлийг илрүүлэх үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх талаар сургуулийн эмч, цэцэрлэгийн заах арга зүй багш нарт заавар зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон байна.

Хүүхдүүдэд шүд яагаад цоордог талаар хүүхэлдэйн жүжиг тоглож, эцэг, эх, багш нарт шүдний өвчлөлийн хор холбогдол болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргачлалын талаар сургалт зохион байгуулжэнэ.

                                                                                                                                                                                    П.Батням

 

Холбоотой мэдээ