НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг маргааш зарлан хуралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-14 16:50:22

НИТХ дахь АН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа, "АН-ын бүлэг НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүрийн хуралдааныг зогсоосноос болж нийслэлийн ажил, бүтээн байгуулалт тасалдаж байна хэмээн мэдээлсэн. НИТХ-ын нэгдсэн хуралдаан дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг.  Ажлын хороод, дэд хороод бол НИТХ-ын үндсэн дотоод зохион байгуулалтын нэгжүүд байгаа. Хоёрдугаар хуралдаан 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт хуралдах ёстой байсан. Хойшилсон шалтгаан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 сарын 17-ны өдрийн 11 тоот тогтоолоор ажлын хороод, дэд хороодын бүтэц хэд байхыг шийдвэрлэсэн. Үүний дараа намын бүлгүүд иргэдийн хурлын төлөөлөгчдөө өөр өөрийн харьяалагдах хороог ирүүлэх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар тэргүүлэгчдээр хэлэлцэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр л НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү уг саналыг албан бичгээр ирүүлсэн. Саналаа ирүүлсэн учраас маргааш тэргүүлэгчдийн хурлаа зарлан хуралдуулна” гэлээ.


Б.Заяа

Холбоотой мэдээ