Хүүхдүүдийн дунд санал асуулга явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы хүүхдүүд аймгийнхаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг ахин дүгнэж байна.
Учир нь хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх зорилгоор хүүхэд тэдний төлөөллөөс өнгөрсөн жил тусгайлсан удирдамжийн дагуу санал асуулга, түүвэр судалгаа авсан бөгөөд хүүхдүүд тэр үед хангалттай хэвийн гэж дүгнэсэн байна. Судалгаанд Завханы ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн 80 орчим хувь нь хамрагдаж байжээ.
Харин энэ жилийн судалгаа эхлээд байгаа ба энэ сарын 27-ны өдөр судалгааны дүн гарах юм байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах үнэлгээний баг, нэгжийг сумын түвшинд аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын шийдвэрээр байгуулан ажиллаж байна. Үнэлгээний багт салбарын төлөөлөл, мэргэшсэн байдал зэргийг харгалзан олон талын төлөөллийг оролцуулсан ажээ. Судалгааг жил бүр авснаар хүүхдийн байгууллага өөрсдийн тухайн жилийн бодлогыг боловсруулж тэдний хүсэл сонирхол, эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг байна. Энэ жилийн судалгааны үр дүн ирэх 2017 оны бодлогод тусгагдах аж.
Б.Мягмарсүрэн /Завхан/