Ядаргаа тайлдаг цулхирын цай говийн брэнд бүтээгдэхүүн болно

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 13:44:59

Говьд ургадаг эмийн олон төрлийн ургамал дундаас цулхир хэмээх бутлаг ургамлын ид шидийг ахмад настнууд андахгүй.

Дорноговь аймгийн урд сумдын нутгаар элстэй хөрсөнд, өргөст ишинд ургадаг энэхүү ургамлыг хүмүүс түүж нүдүүрт нүдэж нунтагладаг. Нунтаглаж авсан ургамлаа чанаж мөн агшааж, хатаасны дараа дахин нунтаглаж  цулхирын гурилыг гаргаж авдаг байна. Цулхирын гурилыг бага зэргийн тосонд зєєлєн галаар хуурч, цайвар шаргал єнгєтэй болмогц халуун цайгаар сvлж буцалган самарч уух нь жинхэнэ ядаргааг тайлах увдистай эм болдог юм. Цулхир нь халуун буулгах, шээлгэх, хөлөргөх, элэг бөөрний гаралтай халуун өвчнийг анагааж томорсон элгийг агшаадаг үйлчилгээтэй. Мөн шамбарам болон битүү хавдарт бигнүүр тавих, зүрх өөхлөлтийг зогсоох, хорыг тайлах,  дотор эрхтнийг цэвэрлэх, арьс шарлах өвчнийг анагаах  зорилгоор ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг төрөл бүрийн амин дэмээр баялаг ургамал аж. Эмч нар бөөр муутай хүнд цулхирын гурилыг байнга долоож байхыг зөвлөдөг байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд