Нийслэлийн Засаг даргын захирамжаар РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-26 16:12:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр РЦНК-гийн баруун талд барилга барьж буйг оршин суугч иргэд ногоон байгууламжийг устгаж байна хэмээн эсэргүүцсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, иргэдийн санал, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, барилга угсралтын үйл ажиллагааг зогсоохоор болоод байна.


Захирамжийн хэрэгжилтийг Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хангаж ажиллах талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээллээ. 

Холбоотой мэдээ