Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ыг өөрчлөн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-14 11:45:59

НИТХ-ын тогтоолоор "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулав.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгах болсон. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамж гаргасан юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тус газрыг  “Хот тохижилтын газар” , “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” болон “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ болгон салгаж, өөрчлөн байгуулжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ