Хүнсний ногоо тарих, дахин боловсруулалт хийх талаар шинэ мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 10:46:22

Төв аймгийн Зуунмод суманд “Хөдөө аж ахуйн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх сургалт” зохион байгуулагдаж нийт 120 гаруй хүнсний ногоо тариалагч иргэд оролцлоо.

Төв аймагтай шууд харилцаатай БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н технологийн хүрээлэн, ХААИС-ийн Агробиологийн сургуультай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийн сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Сургалтаар хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл болон мэргэжилтнүүдэд шинэ дэвшилтэт технологи хэрхэн нэвтрүүлэх чиглэлээр онол аргазүйн мэдлэгийг олгосон юм. Тухайлбал өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, тарвас, хулуу, чинжүү зэрэг таримал ургамлыг хэрхэн тарьж ургуулах талаар болон хүнсний ногоонд технологийн дахин боловсруулалт хэрхэн хийх чиглэлээр туршлага хуваалцлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн хамтарсан сургалтаар хүнсний ногоо тариалагч иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэн сертификат олгов.

Т.Есүхэйтөмөр

 

Холбоотой мэдээ