ХӨВСГӨЛ: Эв эеийн бэлгэдэл Алунгоо хатны 5 сумыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадмын нээлт өргөн дэлгэр болж, энэ үеэр аймгийн Засаг дарга П.Лхагважавт эв эеийн бэлгэдэл Алунгоо хатны 5 сумыг гардууллаа.
Нээлтийн үеэр Засаг дарга П.Лхагважав Монгол орны хойморт орших Хөвсгөл нутагт зочлох жилийн хүрээнд “Сарлаг наадам”, “Алунгоо эхийн сургаалын баяр”, “Тэсийн голын нүүдэлчид” өв соёлын наадам, “Монгол бөхийн баяр”, “Сэрүүн сайхан хангай” уртын дууны наадам зэрэг эвент үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад, дотоодын жуулчдыг татах бодлого баримтлан ажиллаж байна.
Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх
чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тогтвортой аялал жуулчлалыг
хөгжүүлэх төслийн хүрээнд “Хатгал-Жанхай-Тойлогт” чиглэлийн 32.4 км, “Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай” чиглэлийн
хатуу хучилттай 5.5 км нийт 37.9 км хатуу хучилттай замын барилга
угсралтын ажлыг хийж байгаа бөгөөд 2023 онд зорчих хэсгийг нээж, 2024 он гэхэд
бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг онцолж байлаа.
Баяр наадамд Улс, аймаг сумын цолтой хүчит 128 бөх барилдаж, хурдан
морьд шандас сорьж, улс, аймгийн цолтой 100 гаруй мэргэн харваач, шагайчид
цэц мэргэнээ сорьж байна.