Урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлээд 17 жил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-13 22:44:05

ДЗОУБ нь Булган аймагт урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 17 жилийг үджээ.

Тэд орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Булган аймагт хандивлагч орон болох Тайвань, Хонг Конг хөрөнгө оруулалттайгаар 2000 онд  "Булган Орон нутаг хөгжил" хөтөлбөр, 2001 онд "Булган хангай нутгийн хөгжил" хөтөлбөрийг нээн ажиллуулж эхэлжээ.

Дээрх хөтөлбөрүүдийн үндсэн зорилго нь хүүхэд, түүний гэр бүл, цаашлаад орон нутгийг хөгжүүлэх, тэнд цогц хөгжлийг бий болгох явдал юм. Хүүхэд багачууд, өрх гэрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж байсан тус хөтөлбөрүүд нь  хүний хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Малжуулах төсөл, эдийн засгийн төсөл, эрүүл мэндийн төсөл, боловсролын төслийг манай аймагт амжилттай хэрэгжүүлж 300 гаруй өрхийг гэр, 120 орчим өрхийг байшинтай болгожээ.

Мөн төслийн хүрээнд Булган аймгийн 10 сумын хүн эмнэлэгийн төрөх тасгийг тохижуулах, мөн 10 суманд нийт 39 худаг барих, сургуулийн дотуур байр, булаг шандын эхийг хашиж хамгаалах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ