Дугуйлангууд 10 сарын 1-нээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-13 21:51:02

Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвд хөгжмийн болоод бүжгийн дугуйлан 10 сарын 1-нээс хичээллэнэ.

Мөн энэ хичээлийн жилд өмнө нь Булган аймагт хичээллэж байгаагүй циркийн болоод уран нугаралтын дугуйлан хичээллүүлэхээр бэлтгэл ажлаа эхлээд байна. Улаанбаатар хотоос циркийн багш шалгаруулж авахаар гэрээ хийгээд байгаа. Гэвч уран нугаралт, циркийн багш нар аймагт ирж ажиллах төлбөр нь өндөр байдаг тул энэхүү дугуйлангийн үйл ажиллагааг аймгийн бодлогын хэмжээнд авч хэлэлцэж, тусламж үзүүлэх хүсэлтийг тус Соёлын төв аймгийн ЗДТГ - т гаргаад байна. Одоогоор хариулт өгөөгүй байна. Соёлын төвийн хөгжим бүжгийн дугуйлан 6 дахь жилдээ хичээллэж байна.

                                                                   П.Батням

Холбоотой мэдээ