Хавдрын эсрэг үндэсний аян-2016” 2585 хүнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-13 18:36:23

"Хавдрын эсрэг үндэсний аян-2016" Ховд аймагт  таван  өдөр ажиллахдаа 2585 хүн үзэж оношилсны 1212 нь эрүүл, хавдрын урьтал өвчин 267, хоргүй хавдар 244, хорт хавдрын сэжигтэй 13 тохиолдлыг илрүүлжээ.

Мөн  хяналтын 233 хүнийг үзэж, зөвлөгөө өгч, мэс ажилбар 17-г хийж бусад өвчлөл 616-г оношилон, 1251 Эхо оношилгоо , 246 эсийн шинжилгээ; 13 эдийн шинжилгээ хийжээ. Бас баруун бүсийн эмч нарын сургалт, сувилагчдын сургалт, сайн дурын идэвхтнүүдийн сургалтуудыг зохион байгуулж амжилттай ажилалаа.

Аяныхантай  ЭМЯ, ХСҮТ, Ховд аймгийн  ЗДТГ, ЭМГ, ХААН банк, БОЭТ-ийн хамт олон хамтран ажилласан байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ