СЭЛЭНГЭ: Усархаг бороо үргэлжлэн орж байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-05 16:28:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.


Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +8....+13 градус, өдөртөө +16....+21 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.


Энэ сарын 6-10-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6, 9-нд ихэнх сумын нутгаар, 7-нд зарим сумын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Бусад хугацаанд бороо орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +19...+24 градус, 7-ноос өдөртөө дулаарч 25-30 градус дулаан байна.

Холбоотой мэдээ