Есөн иргэний хохирлыг барагдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-13 17:38:13

Бээжин-Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус шатсаны улмаас эд зүйлсээ алдсан 37 иргэнээс одоогийн байдлаар 9 иргэний хохирлыг барагдуулжээ.

Хохирол барагдуулах чиглэлээр Гадаад харилцааны яам Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан тээвэр гүйцэтгэж байсан “Есөн луу” компанитай тогтмол холбоотой ажиллаж ирсэн байна.

Дээрх иргэдийн хувьд хохирлоо барагдуулахаар “Есөн луу” компанид өргөдөл гаргаж, галд шатсан эд зүйлсийнхээ үнийн дүнг баталгаажуулсан бөгөөд үүний дагуу тус компанийг даатгагч компанийн зүгээс эдгээр иргэний хохирлыг бүрэн барагдуулах шийдвэр гаргажээ.

“Есөн луу” компанийн зүгээс хохирсон иргэдтэй холбогдож, Эрээн дэх салбараараа дамжуулан нөхөн төлбөр олгож байгаа аж. 

Б.Туул

 

Холбоотой мэдээ