Ц.Солонгын “Ерөндөг” бие даасан үзэсгэлэн гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУран бүтээлч Ц.Солонгын “ЕРӨНДӨГ” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 9-19-нд гарч байна.
Уран бүтээлч Ц.Солонго нь 2006 онд СУИС-н Дүрслэх урлаг Дизайны сургуулийг зураач мэргэжлээр төгсөн бөгөөд 2014 онд "Сэтгэл шувуу" хэмээх үзэсгэлэн толилуулж байсан. Энэ удаа та бүхэнд хоёр дахь үзэсгэлэн болох “Ерөндөг”-ийг дэлгэж байна. “Ерөндөг” үзэсгэлэнд 20 гаруй муутуу цаасан дээрхи бэхэн ажлууд байх ба орчин үеийн урлагийн элементүүдээс бүрдэнэ. Хүмүүний сэтгэлийн нандин чанар, уур хилэн, атаа, жөтөө, харам сэтгэл, мунхаг харанхуй, шунал тачаалыг бусад шашны ухагдахуунаас судлан өөрийнхөө таньж мэдсэн зүйлээ бүтээлээрээ дамжуулан илэрхийлж байна.
Түүний бүтээлүүдэд Буддын гүн ухаанд сэтгэлийн хорыг дарах бэлгэдэл гэх язгуурын таван бурханы дүрслэлийг Өндөр гэгээн Занабазарын таван дүртэй дүйцүүлэн үзЭх санааг давхцуулан дүрсэлсэн ба христийн номлолд хүнийг үхэлд хүргэх долоон сул тал, монголчуудын хэрхэн сэтгэлийн хорыг давдаг байсныг зүйр цэцэн үг, сургаал үгээс иш татан бичиж дүрсэлжээ.
Ч.Ариунболд