“Ромео, Жульетта” сонгодог жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-13 15:29:15

УДЭТ-ын 85 жилийн ойг угтан тус театрын уран бүтээлчид "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг тайзнаа энэ сарын 23,24,25-нд тоглоно.

У.Шекспирийн энэхүү соногдог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тасалбар нь 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын билетийн касс, www.easyticket.mn, үнэгүй хүргэлт 1900-1188-аар худалдаалж байна.

Тус жүжгийг тайзнаа амилуулсан цагаас хойш 67 удаагийн тоглолтоор нийт 31500 үзэгчдэд зориулан тогложээ.
 

Ж.Болор

Холбоотой мэдээ