Д.Трамп Вашингтонд тансаг зочид буудал нээжээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-09-13 14:42:00

ВАШИНГТОН. /VOA/.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, үл хөдлөх хөрөнгийн магнат Дональд Трамп даваа гарагт Вашингтон хотод тансаг зэрэглэлийн зочид буудал нээжээ. Нээлтийн ёслолын үеэр тус зочид буудлын гадаа хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Цагаан ордноос холгүй оршдог, XIX зууны үед баригдсан шуудангийн газрын байрыг Д.Трамп шинэчлэн засварлаж, тансаг зэрэглэлийн зочид буудал болгосон байна. Тус зочид буудлыг “Trump International Hotel” гэж нэрлэсэн бөгөөд товлосон хугацаанаас бараг хоёр жилийн өмнө нээжээ.

Зочид буудлын менежерүүдийн ярьснаар, оргил үедээ өрөөний үнэ нэг хоноход 900-25 000 долларын үнэтэй байх бөгөөд нээсэн шөнөөс эхлэн захиалгад дарагджээ.

Латин америкчууд болон лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдэгдэл хийсэнтэй нь холбогдуулан Д.Трампыг эсэргүүцэгчид тус зочид буудлын гадаа жагсаал хийсэн байна. Уг жагсаалд оролцсон нэгэн эмэгтэй “ийм зочид буудал нийслэл хотод байх нь зохимжгүй. Нийслэл хот бол америкчууд бидний үнэт зүйлсийг тусгаж байх ёстой газар” гэж ярьжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ