БАЯНХОНГОР: Эрчим хүчний тасалдлыг арилгах засвар маргааш дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-28 13:28:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 158 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Одоогоор 24 тулгуураас 19 тулгуурыг босгоод байгаа бөгөөд үлдсэн таван тулгуурын татан авалтыг хийж байгаа аж.


Ажлын баг маргааш буюу зургаадугаар сарын 29-ний өдөрт багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгааг "Баянхонгор эрчим хүч ЦТ" ХХК-аас мэдээллээ.


Засварлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгаас тус байгууллагын долоон албан хаагч багтан ажиллаж байгаа юм байна.


Унасан тулгуурууд нь 1984 оноос хойш ашиглаж байгаа хуучин тулгуур бөгөөд тухайн өдөр 30 м/с хүртэл ширүүссэн шуурганы улмаас тийнхүү унаж, эрчим хүч тасалдахад хүргэжээ.

Холбоотой мэдээ