ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 19,7 хувьд зуншлага сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-23 11:56:54

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага  зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 19,7 хувьд сайн байна.


Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Тодруулбал, зургаадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 19,7 хувь буюу Есөнбулаг, Гуулин, Төгрөг суманд зуншлага сайн буюу ургалт сайн, 71,1 хувь буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Бигэр, Дарив, Жаргалан, Халиун, Цогт Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумууд орж байна суманд зуншлага дунд буюу ургалт удаашралтай байгаа аж. Харин 9.2 хувь болох Дэлгэр, Тайшир суманд бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа тухай мэдээлэв. Мөн одоогоор малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг гэж нэмж мэдээлэв.


Холбоотой мэдээ