ОРХОН: ЭЕШ-т 12 сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-22 16:12:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас 12 сурагч 800 оноо авч 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс англи хэл, химийн хичээлийн судлагдахуунаар эхний байрт шалгарлаа.  


Мөн газарзүйн хичээлээр улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авсан нь Орхон аймгийн 5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Минжинбадам юм.


Орос хэлний хичээлээр 5, математикийн хичээлээр 2, нийгмийн ухааны хичээлээр нэг, физикийн хичээлээр нэг сурагч 800 оноо авчээ.


Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас 1200 сурагч оролцож нийт дүнгээрээ улсад 7 дугаарт жагссан байна.  

Холбоотой мэдээ