ОРХОН: Шүүхийн Тамгын газар “Гэр” төслийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-21 12:33:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, Шүүхийн Тамгын газар хамтран “Гэр” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төсөл нь гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл өгсөн гэр бүлд Шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлалын төв”-өөр  дамжуулан сэтгэлзүйн зөвлөгөө өгч, гэр бүл салалтыг багасгахад чиглэж байгаа юм.


Учир нь сүүлийн жилүүдэд Орхон аймагт гэр бүлээ цуцлуулахаар өргөдлөө өгч буй хосуудын тоо нэмэгдэж, өнгөрсөн онд “Эвлэрүүлэн зуучлах төв”-д 274 өргөдөл ирснээс 178 нь гэрлэлтээ цуцлуулж, 40 нь эвлэрсэн байна. Энэ нь өмнөх жилүүдээс нэмэгдсэн үзүүлэлт аж.


Иймд гэр бүлийн тогтвортой байдлыг хангахын тулд Шүүхэд өргөдөл гаргасан гэр бүлүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахад “Гэр” төслийн зорилго оршиж байгаа юм.


Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлууж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг гэсэн судалгаа байдаг аж. Орхон аймагт он гарсаар 58 хос гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөөд байна. 

Холбоотой мэдээ