ДАРХАН-УУЛ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-15 16:14:12

Дархан /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 06.00 цагт “Газар хөдлөлтийн цагийн байдал өгөгдөн аймгийн онцгой комисс хуралдсанаар штабын дадлага сургууль албан ёсоор эхэллээ.



Энэ хүрээнд 07.00 цагт аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор соёл амралтын хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд цуглуулж, жагсаалын үзлэг, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.



Жагсаалд гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, мэргэжлийн 20 анги, ерөнхий зориулалтын дөрвөн анги, тусгай зориулалтын дөрвөн анги, дөрвөн сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нар нийт 887 томилгоот бүрэлдэхүүн, 64 автомашин, техник, 448 багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо.




Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийн нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн засаг дарга, онцгой комиссын дарга Б.Азжаргал нар оролцлоо.




Энэ сарын 13-18-ны өдрүүдэд үргэлжилж буй уг сургуулийн эхний хоёр өдөр гамшгийн үед хэрхэн ажиллах тухай онолын сургалтыг танхимаар томилгоот бүрэлдэхүүнд өгсөн бол ийнхүү өнөөдрөөс эхлэн цагийн байдал зарлаж, штабын дадлага эхэлж байна.




Дархан-Уул аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг найман жилийн дараа дахин зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ