Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-12 08:36:53

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаардулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв, Говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ