Олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламжийг 200 км тутамд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-02 10:31:19

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанатай авто зам дагуу олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламжийг 200-250 км тутамд байгуулна.


Засгийн газрын өчигдөрийн хуралдааны үеэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах үйлчилгээний цогцолборыг шинээр байгуулахад газар олгох шаардлагатай 67 байршлыг тогтоож, хэлэлцүүлэн батлуулсан юм.


Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлчилгээний цогцолбор байгуулахыг эрчимжүүлэх, тогтоосон байршлыг газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулахыг БОАЖЯ мэдээллээ. 



Холбоотой мэдээ