ДУНДГОВЬ: "Бэлэн бай" аянд иргэд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-07 16:08:07
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас газар хөдлөлтийн аюулын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох зорилгоор "Бэлэн бай" өдөрлөгийг Сайнцагаан сумын Равжих, Боржигон багт зохион байгуулж, хоёр багийн иргэд оролцлоо.

Энэ сарын 6-9-нд улс орон даяар зохион байгуулж буй “Стратегийн команд штабын сургууль”-ийн үйл ажиллагааны хүрээнд 6 дугаар сарын 8-ны өдрийн 16.00 цагт болох гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургуультай холбогдуулан оролцогчдод газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хэрхэн авран хамгаалах талаар ойлголт өгч, www.belenbai.mn сайтыг танилцуулсан бөгөөд иргэд "Бэлэн бай" аянд нэгдэхээ илэрхийлжээ. 


May be an image of 2 people and text

Өдөрлөгийн үеэр гал унтраагуур ашиглах, хүн нэг бүрийн бэлэн байдлын үүргэвчийн иж бүрдэл, ашиглалтын талаар заавар зөвлөмж өгч, гал унтраах хоолойны шилжүүлэн холбох тэмцээн зохион байгуулсан байна.

Иргэд дадлага сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч харьяа, аюулгүй талбайд очих ёстой ба зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед дараах 3 алхам гүйцэтгэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.  

1. Эхний дохио дуугарахад “газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе” гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж, өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад “газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж, яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.


May be an image of 13 people and text

Холбоотой мэдээ