Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах “Agri showcase tour” форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-06 13:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновацын 7 хоног-2023” үйл ажиллагааны хүрээнд “Agri showcase tour” форум маргааш болно.


Энэ нь хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг тус салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгч, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой.


Форумд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, аймгуудын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, ХААИС, эрдэм шинжилгээний байгууллага, Олон Улсын төсөл, хөтөлбөр, Мэргэжлийн холбоод, ХАА-н салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, тус салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид оролцоно. Энэ үеэр эрдэмтэн судлаачдын судалгааны дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн, бизнес уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж. 

Холбоотой мэдээ