ӨНӨӨДӨР: Европ-Монголын Танхим хөрөнгө оруулалтын талаарх саналаа хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-06 05:52:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00-14.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.

 09.30 цагт: СТӨ-нд: ЭМЯ, ХХААХҮЯ-наас Үдийн хоол үндэсний чуулган зохион байгуулж байна

11.00 цагтМонгол ньюсмэдээллийн төвд: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчлийн талаар "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Мэдээлэл технологийн Үндэсний паркт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "ICT EXPO 2023” болох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8856-5665, 8989-1387.

11.30 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8615-0069:

11.40 цагт. “Шинэ” намын байранд. (Новотель” зочид буудлын урд талд “Могул тауэр”): Монгол Улсын макро эдийн засгийн талаар тус намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас мэдээлнэ. Утас: 8856-9093.

Хэвлэлийн Хүрээлэн мэдээллийн төвд:

12:00 цагт: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим  Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.

12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн амь нас эрсэдсэн талаар иргэн мэдээлэл хийнэ.

13.00-17.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Их сургуулиудын инновац, шинэ технологийг танилцуулах уулзалт болно. Утас: 9458-2204.

14.00 цагт. УЕПГ-ын үүдэнд: Иргэн О.Шинэбаяр прокурорын байгууллагад иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ. Утас: 9506-9933.

14.00 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.

Холбоотой мэдээ