Шинэ дотуур байрыг нээхэд бэлэн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн МСҮТ-ийн 120 хүүхдийн дотуур байрыг улсын төсвийн 900 гаруй сая төгрөгөөр 2015 онд барьж ашиглалтад оруулсан.
Гүйцэтгэгч компани дотуур байрны сантехник шугам сүлжээ, халаалт, цахилгааны монтаж холбоо дохиолол,дотор заслын ажлуудыг гүйцэтгэж дуусгасан тул сургуулийн захиргаанаас энэ оны 10 дугаар сарын 07-нд дотуур байрныхаа нээлтийг хийхээр болжээ.
Хүүхдийн орны тоогоор хэрэглэх цагаан хэрэглэл, бусад шаардлагатай материалыг бэлэн болгосон бол дадлагын байрандаа хэрэглэж байсан 60 гаруй ширээ сандлыг гал тогооны танхимд суурилуулсан аж.
Гал тогооны иж бүрдлийг удахгүй салбарын яамнаас төслөөр нийлүүлэхээр болжээ.
Х.Эрдэнэбулган