Тойрог замд явуулсан шинжлэх ухааны туршилтын дээжүүдийг дэлхийд авчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-06-05 17:03:13

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Tiangong сансрын станцаас Shenzhou-15” жолоодлогот сансрын хөлгийн буцагч капсулаар шинжлэх ухааны туршилтын дээжүүдийн шинэ багцыг эх дэлхийд авчирлаа гэж тус улсын шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд өнөөдөр мэдээлжээ.


Дараачийн судалгаа, судалгааны ажлуудад зориулан дээжүүдийг сансрын технологийн салбарын эрдэмтдэд хүлээлгэн өгсөн байна. 


Тодруулбал, Shenzhou-15сансрын хөлгийн буцагч капсулаар шинжлэх ухааны нийт 15 туршилтын дээжүүдийг буцаан илгээжээ. Хорь гаруй кг жинтэй багц дээжид эд эс, хүж хорхой, салатны навчны нэг төрөл зэрэг амьдралын олон хэлбэрүүд байгаа төдийгүй хайлш, уян хальс зэрэг материалууд багтсан байна.


Эрдэмтэд амьдралын хэлбэрүүд дээр туршилт хийх үеэрээ молекулын болон эсийн биологи, тойрог замд хэрхэн өссөн болон бодисын солилцоонд нь дүн шинжилгээ хийнэ. Харин материалуудыг туршихдаа дэлхийн таталцлын орчинд мэдэхэд хэцүү физик шинж чанар, химийн өөрчлөлтийг нь лабораторид шинжлэх юм байна.


Shenzhou-15”-ын буцагч капсул ням гарагт ӨМӨЗО-ны Дунфэн суурингийн буух талбайд газарджээ.

Холбоотой мэдээ