СЭЛЭНГЭ: “Эртэч өглөө” уулзалт ярилцлагаар соёлын сэргэлт аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-05 10:14:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Соёлын сэргэлт-2023” аян өнөөдөр 10 дахь аймаг буюу Сэлэнгэ аймагт нээлтээ хийж байна.

 

Онгон дагшин байгальтай, үржил шимт хөрстэй, байгалийн өвөрмөц тогтоцтой Сайханы хөтөл хэмээн үзэсгэлэнт байгальд “Байгальд ээлтэй-Сэлэнгэ” нэртэй аяныг эхлүүллээ.  

 

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь дэргэдээ соёл, урлагийн 14 төрөлд, 21 аймагт салбар зөвлөлтэй аж.

Энэхүү зөвлөлөөс орон нутгийн соёлын салбарын залуустай “Эртэч өглөө” уулзалт ярилцлагыг өрнүүллээ. Энэхүү ярилцлага нь соёлын салбарын хөгжилд залуусын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэн идэвхжүүлэхэд нөлөөлж буй юм.

Мөн “Урлаг–хүмүүний амьдралд” сэдвийн хүрээнд хүний хөгжилд урлаг хэрхэн нөлөөлдөг, хүн байгаль хоорондын шүтэлцээг урлагаар дамжуулан хэрхэн хүргэх, эх дэлхийдээ ээлтэй байх хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сонирхолтой яриа энд өрнөлөө.

“Соёлын сэргэлт 2023” аяныг 21 аймагт Соёлын яамны харьяа 26 байгууллага хариуцан оролцож байгаа аж.

“Байгальд ээлтэй-Сэлэнгэ” аймаг дахь үйл ажиллагааг Байгалийн түүхийн музей /Natural history museum/, Сэлэнгэ аймгийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ