Эмэгтэй сагсчид ДАШТ-ээ өндөрлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-02 15:22:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн Вена хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "С" хэсэгт өрсөлдсөн Монголын эмэгтэй шигшээ баг дөрвөн тоглолтоос дөрөв хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.


Манай бүсгүйчүүд дэлхийн хошой аварга АНУ, 2019 оны дэлхийн дэд аварга Унгар, өнгөрсөн жилийн мөнгөн медальт Канад гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт багтаж бүхий л бололцоогоо шавхан эцсээ хүртэл тоглосон ч хожил авсангүй. Гэвч манай охидод энэ тэмцээн маш их туршлага болсон нь тодорхой. Ялангуяа АНУ, Унгарын багийг хожих тун дөхсөн гэдгийг спорт сонирхогчид үнэлж байгаа юм.


Эмэгтэй багийн тоглолтын дүн:

Монгол 19:21 Унгар

Монгол 10:21 Чех

Монгол 18:21 АНУ

Монгол 9:21 Канад

Холбоотой мэдээ