АНУ-ын 100 томоохон хотод хүн амины хэргийн гаралт нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /Prensa Latina/. Сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-ын 100 томоохон хотод хүн амины хэргийн гаралт нэмэгдсэн болохыг баасан гарагт “The New York Times” сонинд нийтлэгдсэн нэгэн тайлан мэдээ харууллаа.
Портланд хотын цагдаагийн газраас гаргасан уг тайлан мэдээнд дурдсанаар, 2012, 2013 болон 2014 оныхтой харьцуулахад өнгөрсөн онд хүн амины хэргийн гаралт тус улсын томоохон хотуудад нэмэгджээ. Өнгөрсөн онд тус улсын 100 том хотын 25-д нь хүн амины хэргийн гаралт мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.
2015 онд Чикагод хүн амины хэрэг гарсан тохиолдол хамгийн олон буюу 488 бүртгэгдсэн бол Нью-Йоркод 352 тохиолдол бүртгэгдсэн байна.
АНУ-ын 100 томоохон хотод 2015 онд хүн амины хэрэг гарсан 6700 орчим тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 950 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хүн амины хэргийн гаралтын түвшин өссөний тал хувь нь ердөө 7-хон хотод, тодруулбал Балтимор, Чикаго, Кливленд, Хьюстон, Милуоки, Нашвилл болон Вашингтонд бүртгэгджээ. Эдгээр хотод цагдаа хар арьстнуудын аминд хүрсэн хэрэг гарсны улмаас олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал нэг бус удаа болсон билээ.
Г.Доржханд