ДУНДГОВЬ: 182 ээж “Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-02 10:33:21
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Дундговь аймгийн 15 сумаас дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн 182 ээж “Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаав.

Тодруулбал, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар" I зэргийн одонгоор 11, II зэргийн одонгоор 171 эх шагнуулахаар болжээ.



Шагнал гардуулах ёслолын ажиллагааг 6 дугаар сарын 1-нд зохион байгуулж, тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн  ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч Ц.Мөнхбат нар оролцон шагналыг гардуулан өгсөн юм.

2021 онд тус аймгийн хэмжээнд “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор 178, 2022 онд 194 ээж энэхүү нэр хүндтэй одонгийн болзлыг хангаж байсан бол өнөө жил энэ тоо нэмэгдэж, нийт 5803 эх дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөний баталгаа болсон  “Эхийн алдар” одонгийн эзэд болжээ.

"Эхийн алдар" одонгоор шагнуулсан бүх ээжид зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа өөрийн тоглолтоор бэлэг барьсан юм. 





Холбоотой мэдээ