ГОВЬ-АЛТАЙ: "Эхийн алдар" одонг 198 ээж хүртлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-06-02 08:21:58

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 74 дүгээр зарлигаар 198 эхэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол боллоо.


Энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон 17 эх, хоёрдугаар зэргийн одон 181 эх гардан авлаа. Эхчүүдэд одонг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гардуулж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүндэтгэл илэрхийллээ.