ХЭНТИЙ: Сурагчид гидро робот зохион бүтээж уралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-01 12:36:25
Хэнтий /МОНЦАМЭ/ Ерөнхий боловсролын 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд гидро роботын тэмцээнийг Чингис хотод зохион байгуулж байна.
Робот бүтээх анхан шатны мэдлэг олгох, гарын доорх материалаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн монгол инженерүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээнд 11 сумаас 20 багийн 70 гаруй сурагч оролцож байна. Тэд байгалийн ухааны хичээлийн чиглэлээр сурч мэдсэн зүйлээ бүтээл болгон ийнхүү дэлгэн үзүүлж байгаа юм.
Энэхүү тэмцээнийг Чингис хотод хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь зөвхөн төвийн сургуулийн сурагчдын дунд явуулж байсан бол энэ жилээс өргөтгөн аймгийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаагаа аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой.



Холбоотой мэдээ