ХЭНТИЙ: Шилжин ирэх иргэдэд газар нөөцөлж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-30 11:40:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ онд Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд 568 иргэнд газар олгохоор төлөвлөжээ.Үүний 20 хувийг “Нээлттэй Хэнтий” аймаг хөтөлбөрийн хүрээнд шилжин ирэх иргэдэд нөөцлөх аж.

Өнгөрсөн жил тус сумын хэмжээнд Булаг, Шинэ Баянмөнх, Өлзийт гэх хорооллуудад шинээр өмчлөхөөр 443 иргэнд газар олгож байжээ.

Харин 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 568 иргэнд дээрх цэгүүдэд олгох юм. Үүний 20 хувь буюу 66 иргэнд олгох газрыг “Нээлттэй аймаг” хөтөлбөрийн хүрээнд нөөцөд үлдээх бөгөөд энэ нь Өлзийт хороололд олгогдох аж. Тодруулбал ирэх зургаадугаар сарын 16-ны өдөр иргэдээс газар өмчилж авах хүсэлтийг нь хүлээн авч, олгож эхлэх юм байна.

Холбоотой мэдээ