ДАРХАН-УУЛ: Хоёр байршилд цэвэр усны цэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-29 14:09:55

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотын Соёл амралтын хүрээлэн гурван байршилд цэвэр усны цэг байгуулах төлөвлөгөөг энэ оны ажилдаа тусгасан байна. Үүний хүрээнд эхний цэвэр усны хоёр цэгийг "Дархан-50" цогцолборт ашиглалтад оруулжээ. Байгууллагын дотоод нөөц боломжоо ашиглан иргэд олноор амарч, зугаалдаг цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэвэр усны цэг байрлуулах аж.




Яст мэлхий хийцтэй чулуун тосгууртай бөгөөд зэс хоолойтой, мэдрэгчтэй, зэс хлор шүүх гурван төрлийн шүүлтүүртэй учраас усыг шууд уух боломжтой ажээ. Хүүхэд, багачууд төвлөрсөн цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалахдаа дугуй, дугуйт тэшүүр унахад зуны халуун өдрүүдэд ам цангах, түүнчлэн түүгээр амарч буй иргэд цэвэр усыг шууд хэрэглэхэд зориулжээ.

Тус цэвэр усны цэгийг дараагийн ээлжид Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ