Гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх байршлыг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-26 08:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.


Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолоор баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьж, зарим дүүргийн засаг захиргааны нэгжийг өөрчилж, газар хөдлөлтийн идэвхжилт олширч байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх, түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ. Иймд НОБГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна.


Тодруулбал,

Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га,

Баянзүрх дүүрэг- Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га,

Сүхбаатар дүүрэг- Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га,

Чингэлтэй дүүрэг- Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га,

Хан-Уул дүүрэг- Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га,

Сонгинохайрхан дүүрэг- Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га,

Налайх дүүрэг- Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га,

Багануур дүүрэг- Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га,

Багахангай дүүрэг- Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байна.


Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудыг дахин өөрчлөхгүй байхад анхаарах ёстойг дурдсан бөгөөд тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Холбоотой мэдээ