Дорноговиос анхны олимпийн медальтан төрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-09 14:43:00

Бразил Улсын Рио де Жанейро хотноо болж байгаа Паралимпийн наадмын харааны бэрхшээлтэй иргэдийн жудо бөхийн  60 кг-д барилдсан Монгол Улсын шигшээ багийн гишүүн ОУХМ Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн болж Дорноговь аймгийн түүхэнд анхны олимпийн медальтан тодорлоо.

Тэрээр 1991 онд Дорноговь Сайншанд хотод төрсөн бөгөөд 2009 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийнн.Ганцоож багштай ангийг төгсөж байжээ.

Харин 2005 оноос эхлэн аймгийнхаа БТСГ-т самбо бөхийн дэлхийн хошой мөнгөн медальт, жудо бөхийн 1980 оны Москвагийн олимпийн тавдугаар байрын шагналт, ахмад тамирчин Я.Дорж багшийн удирдлага дор жудо бөхөөр анхлан хичээллэж эхэлжээ.

Түүний амжилтын үндсийг  бөхийн “а” үсэг заасан анхны багш Я.Дорж тавьсан байна. Тэрээр "Инчеон-2014” Азийн паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль, ДАШТ-д V байр шалгарч байсан аж.

 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ