“К-pop" фестивалийг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-22 16:08:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин татах олон үйл ажиллагаа төлөвлөж байгаагийн нэг нь “К-pop" фестиваль юм.


Фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол, Солонгос хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “К-pop" фестивалийг Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй уялдуулахаар төлөвлөж, бэлтгэл хангаж байгааг БОАЖЯ мэдээлэв. 


Ажлын хэсэгт БОАЖЯ, Соёлын яам, НЗДТГ-ын төлөөлөл багтаж, “К-pop" фестиваль зохион байгуулах газрыг сонгох, бүтээн байгуулалтыг төлөвлөх, тоглолтын өдөр тогтох тухай ярилцлаа. Олон улсын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтмол хийх боломжтой бүтээн байгуулалт бүхий газрын асуудлыг Төв аймгийн Эрдэнэ сумын Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэртэй уялдуулан сонгож, зохион байгуулахыг БХБЯ шийдэхээр санал солилцжээ.

Холбоотой мэдээ