ДАРХАН-УУЛ: Цаг агаар тогтуун бол 14 хоногт тариалалт хийж дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-19 19:11:31

Дархан /МОНЦАМЭ/. Энэ жил тус аймаг нийт 19.3 мянган га талбайд тариалалт хийх ажээ. Үүнээс 13.000 га талбайд улаанбуудай тариалах бол 2500 га-д хүнсний ногоо, 640 га талбайд төмс тариалахаар төлөвлөжээ. Мөн малын тэжээл болон тосны ургамал бага талбайд тариална.




Энэ жилийн тариалалт энэ сарын 8-ны өдөр эхэлсэн. Учир нь цаг агаар хүйтэн байсан тул тариалалт хожуу эхэлсэн гэж аймгийн ХХААХҮГ-ын дарга Т.Ганболд мэдэгдлээ. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар байдлаар тариалалт 15 хувьтай байна. Техникийн бэлэн байдал хангагдсан, эвдрэл гэмтэл харьцангуй бага, үр хангалттай учраас тариалалт эрчимтэй явж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх, цас, бороо, салхи, шуурга үүсэхгүй бол 14 хоногт тариалалт хийж дуусах төлөвтэй гэв.


2023 оны тухайд  37 ААНБ, 50 гаруй иргэн улаанбуудай, 50 гаруй ААНБ, 800 гаруй иргэн төмс, хүнсний ногоо тариалж байна.


Холбоотой мэдээ