Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 32 жилийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-19 16:44:09

ТОКИО. /NHK/. Токиогийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжаа дахин өсөлттэй эхэлж, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” индекс сүүлийн 32 жилийн дээд үзүүлэлтийг шинэчилжээ. Уг индекс долоон өдөр дараалан өссөн байна. 


Арилжаа нээгдсэнээс хойш эхний таван минутын дотор “Nikkei” индекс 1.05 хувиар өсөж, 30 900 нэгжид хүрсэн нь 1990 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 


Японы үндэсний мөнгөн тэмдэгтийн ам.доллартой харьцах ханш суларсаар байгаа нь Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл хэвээр байна. Иенийн ханш сулрах нь гадаад зах зээл рүү чиглэсэн, гадаад валютаар ашиг олдог Японы олон том корпорацуудад ашигтай юм. Түүнчлэн АНУ-ын Ардчилсан намынхан болон Бүгд найрамдах намынхан өрийн дээд хязгаарын талаар тохиролцоонд хүрч, дефолтоос зайлсхийж чадах төлөвтэй байгаа талаарх мэдээ хөрөнгө оруулагчдад мөн нөлөөлжээ.  


Иенийн ханш 0.49 хувиар суларч, нэг ам.доллар 138.49-138.5 иентэй тэнцсэн байна. 

Холбоотой мэдээ