Италид үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНРОМ. /Anadolu/.
Италийн зүүн хойд бүс нутагт үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 13 болж нэмэгдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Мягмар, лхагва
гаргуудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Эмилия-Романья муж үерийн гамшигт нэрвэгдээд
байгаа бөгөөд шинжээчид байгалийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай
гэж үзэж байна.
Италийн төрийн мэдлийн "ANSA” агентлагийн мэдээлснээр, үерт автсан хотын тоо 42 болж, 10 мянган хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн бол 34 мянган өрх гэрэл цахилгаангүй болжээ.
Нутгийн оршин суугчдад тусламж үзүүлэх, аврах ажиллагаанд оролцуулахаар тус бүс нутагт армийн анги нэгжүүдийг илгээжээ. Үер, хөрс гулгалтын улмаас хаагдсан замуудыг нээх, сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Гильберто Пичетто пүрэв гарагт радиогоор хийсэн мэдэгдэлдээ тус мужид “онц байдал” зарлана гэжээ.