ГОВЬ-АЛТАЙ: "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023" үйл ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-22 13:22:03

Есөнбулаг /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриатай 33 дахь удаагийн номын баяр, “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” үйл ажиллагаа Говь-Алтай аймагт тавдугаар сарын 19-нд боллоо.



Үйл ажиллагааны нээлтэд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар, Нийтийн номын сангийн захирал Э.Оюунгэрэл нар оролцсон юм.


“Номын баяр”-ын хүрээнд нийтийг хамарсан хэд хэдэн ажлуудыг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв. Тодруулбал, 

-Хантайшир уулын аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн

-Алтай хөгжил сонины үзэсгэлэн

-Ховор хуучин номын үзэсгэлэн

-Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил сэдэвчилсэн номын үзэсгэлэн

-Ховор хуучин номын үзэсгэлэн

-Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн 7а ангийн сурагчдын үндэсний бичгийн бүтээлийн “Бийрээ нийлье” үзэсгэлэн

 -Номын хавчуургын үзэсгэлэн

-МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч Тоомойн Очирхүүгийн 80 насны ойд зориулсан номын үзэсгэлэн 

-Уншигч хүүхдүүдийн номын тэмдэглэлийн үзэсгэлэн

-Ном солилцоо 

-Үндэсний агуулгатай гар урлалын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн

-Орон нутагт номын худалдаа эрхлэгчдийн номын үзэсгэлэн худалдаа

-Говь-Алтай аймгийн зохиолч, яруу найрагчдын гарын үсэгтэй номын худалдаа

-Хамгийн том, жижиг, онцлог номын үзэсгэлэн дэлгэлээ.


Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Төрийн Архивын тасаг зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан төрийн албан хаагч, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд зарласан үндэсний бичгийн “Цахим бичвэр”-ийн уралдааны болон аймгийн Нийтийн номын сангийн шилдэг уншигч, шилдэг уншгигч хамт олон, “Үндэсний бичгээ өвлөн бахархъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаануудын шилдгүүдэд шагнал гардуулав.

Есөнбулаг сумын III цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдийн тоглосон “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт, III, VII, XI цэцэрлэгийн хүүхдүүдийн “Шилдэг дүрийн парад” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж нийт 970 хүн хамрагдлаа.


Холбоотой мэдээ