УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын даргын зөвлөлийн хурлаар гаргасан байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ээлжит бус чуулганыг өнөөдөр хаахаар төлөвлөсөн байна.
Чуулганы үдээс өмнөх хуралдаан 09.00 цагт эхэлж, 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2015 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.
Мөн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын 26 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Зарим хууль, УИХ-ын тогтоол буцаах тухай хэлэлцэнэ.
Харин үдээс хойших хуралдаан 16.00 цагт эхэлж, 2016 оны төсвийн тодотгол, УИХ-ын 2016 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэснээр энэ удаагийн ээлжит бус чуулганыг хаах аж.
Ч.Ариунболд