Хорио цээрийг чангатгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-09 02:38:51

Ямааны тахал шинжтэй халдварт өвчнөөр Баян-Өлгий аймгийн Булган суманд өвчилсөн бог малын тоо өчигдрийн байдлаар 15369 гаруй толгойд хүрэв.

888 нь устгагдсан, Улаанхус, Цүнхэл багийн нутагт тогтоогдсон хорио цээрийн дэглэмд хүч нэмэгдүүлж эхлэв. Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажиллаж тус голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон Булган сумын уугуул, саяхан улсын начин цол хүртсэн Б.Баатарцолын алдарыг тэмдэглэхээр энэ сарын 11-нд товлосон арга хэмжээ тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ