Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 20:20:40

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр зарим гишүүд Үндэсний аудитын газар жил бүр Засгийн газарт  нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой зөвлөмж хүргүүлдэг ч огт хэрэгжүүлдэггүй. Энэхүү байдал жил бүр давтагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай эсэхийг тодруулж байв.

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, "Үндэсний аудитын газар эрх хэмжээнийхээ хүрээнд боломжит бүх арга хэрэгслээ ашиглан нөхцөл байдлыг илрүүлсэн, нотолсон зүйлээ дүгнэлт, зөвлөмж  хэлбэрээр хүргүүлдэг. Акт, албан шаардлага хэлбэрээр зөрчлийг арилгуулж байна. Олон улсын жишгээр бол парламент дээр аудитлагдсан байгууллага, асуудлуудын талаар нийтийн сонсгол зохион байгуулж, үр дүнг хэлэлцдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтийн сонсгол зохион байгуулж байсан" гэсэн тайлбар өгсөн.

Байнгын хороо асуудлыг хэлэлцээд санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ