ДОРНОГОВЬ: 28825 мод тарихаар төлөвлөжээ

ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2023-05-15 12:44:45

Сайншанд/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд 2022 онд Дорноговь аймгийн 11 суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 30 аж ахуй нэгж 16591 мод  тарьсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Харин 2023 онд аж ахуй нэгжүүд 28825 мод тарихаар төлөвлөжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Айраг, Иххэт, Өргөн суманд үйл ажиллагаа явуулж буй “Монгол рос цветмет” ХХК, “Алтраг ахас” ХХК, “Хөх бишрэлт” ХХК 14 мянган модны суулгац, 14.2 сая төгрөгийг ногоон байгууламжид зориулан хандивласан байна.

Холбоотой мэдээ