Шинээр барьж байгаа сургуулиудын захирлыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-08 15:07:06

Өмнөговь аймагт шинээр барьж байгаа сургуулиудын захирлыг томиллоо.

Тус аймагт сурагчдын өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхаарч хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийсээр байгаа юм. Үүний нэг тод жишээ нь Даланзадгад суманд баригдаж байгаа 1200 хүүхдийн багтаамж бүхий 5-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургууль билээ.

5 дугаар сургуулийн захирлаар Б.Одбаярыг томилсон бол, Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн захирлаар Б.Баянмөнхийг томилжээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс ажлаа хүлээн авч байгаа захиралуудад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ барилгын ажлыг эрчимжүүлэн товлосон хугацаанд ашиглалтанд оруулах үүрэг өглөө.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ