ОРХОН: Энэ сарын 14-нд “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-05-10 11:56:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын 15-нд тохиодог дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийг угтан аймгийн ЗДТГ-аас “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг энэ сарын 14-нд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд болно.

Өдөрлөгийн үеэр “Аав, ээж, би” буухиа тэмцээн, Open mic, циркийн тоглолт, мөлхөө жаал, Аз жаргалтай гэр бүл зэрэг 10 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Өдөрлөг 10.00-18.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоог хангах, спорт танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг хөгжүүлж, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжих нь тус өдөрлөгийн зорилго юм.

Холбоотой мэдээ